Эхлэл Технологи “Nvidia” зах зээлийн үнэлгээгээр “Apple”-ийг гүйцэж, тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авав
Технологи

“Nvidia” зах зээлийн үнэлгээгээр “Apple”-ийг гүйцэж, тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авав

“Nvidia”-ийн нэгж хувьцааны ханш 2.9 хувиар өсөөд байна

Хуваалцах
Хуваалцах

“Nvidia” компани зах зээлийн үнэлгээгээр “Apple”-ийг гүйцэж  тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авлаа. Үүнээс хиймэл оюуны зах зээл “Wall Street”-д ямар чухал нөлөөтэйг харж болохоор байна.

“Nvidia”-ийн нэгж хувьцааны ханш нь 2.9 хувиар өсөж, 139.93 ам.доллар болсноор зах зээлийн үнэлгээ нь 3.43 их наяд ам.доллар хүрлээ. Харин “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 3.38 их наяд ам.доллар буюу “Nvidia”-аас 50 тэрбум ам.доллароор бага үнэлгээтэй байгаа аж.

Мөн өнгөрсөн сард “Nvidia” зах зээлийн үнэлгээгээрээ “Microsoft” компанийг гүйцээд байв.  Тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.06 их наяд ам.доллар болоод байгаа юм.

2022 оны эцэс үеэс хойш “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 850 хувиар өсөөд байна.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд