Эхлэл Технологи 2024 оны дэлхийн цахилгаан автомашины нийлүүлэлт 26 хувиар өсөж, 17.2 сая хүрэхээр байна
Технологи

2024 оны дэлхийн цахилгаан автомашины нийлүүлэлт 26 хувиар өсөж, 17.2 сая хүрэхээр байна

2024 онд цахилгаан автомашины нийт нийлүүлэлтийн 65 хувийг БНХАУ бүрдүүлнэ.

Хуваалцах
Хуваалцах

2024 онд олон улсын цахилгаан автомашины нийлүүлэлт тооцооллоос өндөр буюу 26 хувиар өсөж, 17.2 сая нэгжид хүрэх төлөвтэйг “Bloomberg NEF” тооцооллоо. Өмнөх таамгаа гурван нэгж хувиар өсгөхөд БНХАУ, БНСУ-ын нийлүүлэлт эрчимжиж байгаа нь голлон нөлөөлсөн байна.

Харин энэ онд Европт цахилгаан автомашины борлуулалт есөн хувиар буурна гэж тооцоолсон байна. Европын зарим үйлдвэр хааж, шинэ загварууд хоцрогдолтой байсан зэрэг нь голлон нөлөөлнө гэж тодотгож байв.

Энэ оны III улирлын байдлаар БНХАУ-ын суудлын цахилгаан автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 41 хувиар өсөж, 3.1 сая гаруй нэгж болоод байна.

2024 оны дэлхийн нийт цахилгаан автомашины нийлүүлэлт одоогоор 11.1 сая нэгж хүрэхээр байгааг “Bloomberg NEF” онцоллоо. Үүнээс энэ оны эцэс гэхэд БНХАУ нийт нийлүүлэлтийн 65 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалжBNEF
Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Технологи

Galaxy Z TriFold танилцууллаа: Гар утасны инновацын дараагийн хэлбэр

Galaxy Z TriFold нь хоёр нээгдэн дэлгэгддэгээрээ Galaxy утаснуудын дундах хамгийн бүрэн...

Технологи

ТАРХВАР ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ❓❓❓

✅ Зөв бодлого✅Оновчтой төлөвлөлт✅Аюулгүй ажиллагаа

Технологи

Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн технологи нутагшуулах төслийн нээлт боллоо.

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар, Копиа Монгол төвийн санхүүжилттэй Монгол оронд тохиромжтой...

Технологи

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР БҮСИЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газарт 19 нэр төрлийн...