Эхлэл Технологи СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР БҮСИЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Технологи

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР БҮСИЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Хуваалцах
Хуваалцах

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газарт 19 нэр төрлийн шаардлага хангасан, олон улсын стандартад нийцсэн мал эмнэлгийн итгэмжлэгдсэн биоаюулгүйн 2 дугаар зэрэглэлийн лаборатори ашиглалтад орлоо.

Лабораторийн нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУСБ-ын хорооны дарга Ч.Ундрам, аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Буриад Улсын Засгийн газрын орлогч, Хөдөө аж ахуйн сайд Д.Д.Амгалан албаны бусад төлөөлөгчид, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын дарга Б.Батсүх, Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Ө.Гэрэлмаа болон бусад албаны төлөөлөл, ахмад малын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Бүсийн лавлагаа лаборатори нь малын өвчинтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлж, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, гадаад худалдааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Технологи

Galaxy Z TriFold танилцууллаа: Гар утасны инновацын дараагийн хэлбэр

Galaxy Z TriFold нь хоёр нээгдэн дэлгэгддэгээрээ Galaxy утаснуудын дундах хамгийн бүрэн...

Технологи

ТАРХВАР ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ❓❓❓

✅ Зөв бодлого✅Оновчтой төлөвлөлт✅Аюулгүй ажиллагаа

Технологи

Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн технологи нутагшуулах төслийн нээлт боллоо.

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар, Копиа Монгол төвийн санхүүжилттэй Монгол оронд тохиромжтой...