Эхлэл Олон улс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан улсад хийсэн төрийн айлчлал
Олон улс

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан улсад хийсэн төрийн айлчлал

Хуваалцах
Хуваалцах

🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Хөдөө аж ахуй тэр дундаа ”Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах талаар тохиролцсон.

🇺🇿Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-ийн дагуу мал, амьтны гоц халдварт, халдварт өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн эхний ээлжийн 5040 толгой хонийг холбогдох хууль тогтоомжийн дагуу БНУзбекистан улс руу тусгай үүргийн ачааны онгоцоор 7 удаагийн тээвэрлэлтийг хийлээ.

🐑🩺Хонь тус бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бүртгэлжүүлж, шинжилгээний сорилын дүнг үндэслэн хүлээн авагч талын шаардлагын дагуу хорио цээр, мал эмнэлгийн гэрчилгээний мэдээлэл, лабораторийн шинжилгээнд хамруулсан байдлыг нягтлан шалгаж, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох, тээвэрлэлтийн үеийн тавлаг байдлыг хангуулан ажиллаж байна.

✅Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дорнод, Төв аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч, мэргэжилтнүүд, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хяналт тавин ажиллаа.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Олон улс

“Монгол-Хятадын V экспо” эхэллээ

“Монгол-Хятадын V экспо” БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотноо...

Олон улс

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлалын...

Олон улс

Монгол Улсын ХХААХҮЯ, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Санамж бичигт тусгаснаар хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа...