Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид эрхлэх асуудлын хүрээний 28 агентлаг болон ОНӨААТҮГ-ын удирдлагууд, 19 сумын Засаг дарга, сум дундын ойн ангийн дарга, ӨЭМТ-ийн дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулахтай холбогдуулан энэ удаагийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 онд байгуулсан гэрээний үүргээ хангалттай хэрэгжүүлж ажилласан агентлагийн дарга, сумдын удирдлага нарыг шагнаж урамшууллаа.
Хамтран ажилладаг төрийн бүх байгууллагын хамт олон, удирдлага нартаа баярлалаа. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хамт олон, сумдын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын пост, Мал эмнэлгийн газрын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Амжилт өөд Урагшаа






Сэтгэгдэл үлдээх