Эхлэл Нийгэм Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд үйлдвэрүүдтэй танилцлаа
Нийгэм

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд үйлдвэрүүдтэй танилцлаа

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Энхтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр, М.Бадамсүрэн, Б.Уянга, Д.Бум-Очир нар Дархан хотод ажиллалаа. Энэ үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон харьяа газрын удирдлагууд Засгийн газрын бодлого чиглэлийн хүрээнд салбартаа хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн билээ.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ үндэсний үйлдвэрлэгч “Дархан нэхий” ХК-иар зочиллоо. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Батсайхан тэднийг хүлээн авч үйлдвэртэйгээ танилцуулан, бүтээгдэхүүний чанар, стандарт, үйлдвэрийн хүчин чадлын талаар мэдээлэл өгсөн юм.

“Дархан нэхий” ХХК нь 1972 онд Монгол, Болгар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Нэхий Эдлэлийн Үйлдвэр нэртэйгээр байгуулагджээ. Тус компани өнөөдөр үйлдвэрлэлийн дөрөв, үйлчилгээний дөрөв нийт найман охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар Э.Батсайхан онцоллоо. “Дархан нэхий” ХК-ийн үйл ажиллагааг түшиглэн 70 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон зөв шийдвэр болсон талаар хэлээд дэмжлэгийг салбар бүрийн үйлдвэрүүдэд тэгш олгох шаардлагатайг сануулж байлаа.

“Дархан нэхий” ХК нь Евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж, экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

ЭРҮҮЛ МАЛ- ЭРҮҮЛ АМЬДРАЛ 🥩🥓🍗

👩‍⚕️👨‍⚕️МАЛЫН ЭМЧ БА ТАРХВАР ЗҮЙЧ

Нийгэм

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГАРАЛТ, ТАРХАЛТ БУУРЧЭЭ

🔬🧪Малын гоц халдварт өвчний гаралт, тархалт буурч, өнөөдрийн байдлаар гоц халдварт өвчнөөр...

Нийгэм

Үхэр үржүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байна.

Мал аж ахуйн салбар, тэр дундаа үхэр үржүүлж буй иргэн, аж ахуйн...

Нийгэм

ОРОЛЦООНЫ ЭПИДЕМИОЛОГИ

🧬🔬🧪🩺ТАНДАЛТ НЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА