Эхлэл Эдийн засаг Зүүн өмнөд Азийн орнуудын экспорт, импортыг нэмэгдүүлнэ
Эдийн засаг

Зүүн өмнөд Азийн орнуудын экспорт, импортыг нэмэгдүүлнэ

Хуваалцах
Хуваалцах

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо боллоо.

Засгийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн дарга оролцсон юм. Хоёр орны Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас амьд мал, мах, дайвар бүтээгдэхүүн болон мал, үржүүлгийн бүтээгдэхүүнийг экспортлох худалдааны хэлэлцээр, мал эмнэлэг хорио цээрийн протокол тохирох, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Талууд хэлэлцсэн асуудлуудаа Засгийн газар хоорондын хуралдааны протоколд тусгуулан, цаашид Лаос улсаар дамжуулан Зүүн өмнөд Азийн орнуудын экспорт, импортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Эдийн засаг

Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

Төрийн банк тэтгэвэр барьцаалсан зээлийнхээ нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулан, хугацааг 36 сар...

Эдийн засаг

Г.Занданшатар: Монголын хөдөө аж ахуйн салбарын өмнө 183 сая хүн амтай Евразийн зах зээл нээлттэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням,...

Эдийн засаг

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх...