![]()
Мал, амьтны эмийн зөвлөл хуралдааныг зохион байгуулан нийт 9 аж ахуй нэгжийн 26 нэр төрлийн эм шинээр бүртгэх тухай, 2 аж ахуй нэгжийн 14 төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгах тухай хүсэлтийг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Үүнд:
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.9 дах хэсэгт заасны дагуу эмийн бүртгэл шаардахгүй импортлох Тэжээллэг чанартай тэжээлийн нэмэлтэд хамаарах бүтээгдэхүүнийг ялган тодорхойлох зөвлөмжийг боловсруулан хүргүүлэх;
“Малын эмийн хэрэглэх заавар боловсруулах зөвлөмж”-ийг боловсруулан малын эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүргүүлэх;
15 нэр төрлийн эм, бэлдмэлийг малын эмийн бүртгэлд шинээр бүртгэх;
1 нэр төрлийн эмийг эмийн бүртгэлээс хасах;
13 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгах;
Эмийн бүртгэлд бүртгэлтэй байгаа ивермектин агуулсан албендазол шимэгчгүйжүүлэх бэлдмэлүүдийг хээрийн туршилтад оруулах зөвлөмж хүргүүлэх;






Сэтгэгдэл үлдээх