🎉Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тандалтын төлөвлөгөө батлах тухай А/173, Бруцеллёз өвчний халдвар илрүүлэх хээлтүүлэгчийн тандалт шинжилгээний ажлыг зохион байгуулах тухай А/233 дугаар тушаал, Хээлтүүлэгч малд бруцеллёзын тандалт-2025 удирдамжийн дагуу тандалт шинжилгээний ажил хийгдэж байна.
✔️Энэхүү тандалт шинжилгээний ажлыг сумын түвшинд зохион байгуулж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нар хээлтүүлэгч малаас цусны дээж авч розбенгалын урвалаар илрүүлэх шинжилгээг хийж, сумдын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, байцаагч нар хяналт тавин ТАНДАЛТЫН СИСТЕМД өрх бүрээр бүртгэл үүсгэж байна.
✔️Мал эмнэлгийн газраас төлөвлөгөө гарган батлуулж, шаардлагатай оношлуур, хэрэглэгдэхүүнээр ханган дээж авах, бүртгэл үүсгэх шинжилгээний нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна.






Сэтгэгдэл үлдээх