Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээ (Performance of Veterinary Services) хийх шинжээчдийн багийн Ахлагч Руперто Викторияно Гонгора, Шинжээч Эмило Лион нар мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч болон худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

✍️Тус уулзалтаар хүнсний зориулалтаар бэлтгэгдсэн малын эрүүл мэнд болон мах махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулахад хэрэгжүүлж буй мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага нь мал амьтны эрүүл мэндийн байгууллагын үндсэн дүрмийн шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.







Сэтгэгдэл үлдээх