Эхлэл Үндэсний мэдээ МЕТАГЕНОМИК АРГААР УСНЫ СОРЬЦОД СУУРИЛСАН ХЭЭРИЙН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА.
Үндэсний мэдээ

МЕТАГЕНОМИК АРГААР УСНЫ СОРЬЦОД СУУРИЛСАН ХЭЭРИЙН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА.

Хуваалцах
Хуваалцах

✅2025 оны 8 дугаар сарын 19–25-ны өдрүүдэд Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лаборатори (УМЭАЦТЛ) нь Франц улсын CIRAD (Хөдөө аж ахуйн судалгааны олон улсын хамтын ажиллагааны төв)-тай хамтран “InterWater” төслийн хүрээнд Дорноговь, Өмнөговь аймгийн бэлчээрийн бүсэд хээрийн судалгаа зохион байгууллаа.
✅Судалгааны хүрээнд хулан, цагаан зээр, аргаль зэрэг зэрлэг амьтад болон мал ашигладаг уст цэгүүдээс орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж ашиглан усны сорьц цуглуулсан бөгөөд метагеномик аргыг шинээр нэвтрүүлэхээр зорьж буй нь онцлог юм.


✅Энэхүү арга нь хөрс, ус, агаар зэрэг байгаль орчинд орших бичил биетнийг генийн түвшинд судалж, мал, амьтны гоц халдварт, зооноз өвчнийг эрт илрүүлэх, оношлогооны чадавхийг нэмэгдүүлэх боломжийг олгох юм.
Метагеномик аргаар зөвхөн бичил биетний төрөл зүйл бус, тэдгээрийн генетик бүтэц, үүргийг тодорхойлох, биоинформатик боловсруулалт хийх боломжтой.
✅Тус аргыг ашигласнаар хил дамжин халдварладаг өвчний эрсдэлийг үнэлэх, Засгийн газрын түвшинд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн төлөвлөх суурь бүрдэх юм. Тус судалгааг Франц улсын CIRAD-ийн хүрээлэнгийн судлаачид болон УМЭАЦТЛ-ийн вирус судлагч, биотехнологич нар хамтран гүйцэтгэж байна.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Үндэсний мэдээ

ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг махны үйлдвэр, усалгаатай тариалан төслийн үйл явцтай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,...

Үндэсний мэдээ

ХХААХҮ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

🌎Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн...

Үндэсний мэдээ

ХОНИНЫ ЦЭЦГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

💉Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөгөөт дархлаажуулалтыг 2025 оны 09...