Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 5 ажлын хэсэг энэ долоо хоногт тариалан бүхий аймаг, сумдад ажиллаж, хүнсний ногооны тариалалтыг баталгаажуулах, ургац хураалтын бэлтгэлтэй танилцах, 2026 оны тариалалтад шаардлагатай үрийн хянан баталгааг шалгах, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсгийг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон Ургамал хамгааллын газрын дарга Э.Уламбаатар нар удирдаж, газар дээр нь тариаланчидтай уулзан санал солилцож, үр дүнтэй үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга замуудыг тодорхойлж байна.
Энэхүү ажлын хүрээнд тариалангийн бэлтгэл, үрийн баталгааны систем, хөрөнгө оруулалтын үр дүнг газар дээр нь шалгах нь ирэх жилийн ургацын чанар, хэмжээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.







Сэтгэгдэл үлдээх