Эхлэл Үндэсний мэдээ “Атрын IV аян”-ы хүрээнд 71235 га газрыг тариалангийн ангилалд шилжүүллээ
Үндэсний мэдээ

“Атрын IV аян”-ы хүрээнд 71235 га газрыг тариалангийн ангилалд шилжүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Засгийн газар “Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлэхээр тусгасан. Засгийн газрын /2025.04.09/ хуралдаанаар “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хуралдаанаар Дархан-Уул, Дорнод, Дундговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудын нутаг дэвсгэр дэх нийт 71 235 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү атар газрыг тариаланд шилжүүлснээр газрын нэгдмэл сангийн бүртгэлтэй 1.2 сая га тариалангийн талбайн хэмжээг 1.27 сая га-д хүргэж, “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо” хөдөлгөөн зэрэг төрөөс хэрэгжүүлж буй томоохон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих, орон нутагт шинээр ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой юм.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Үндэсний мэдээ

ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг махны үйлдвэр, усалгаатай тариалан төслийн үйл явцтай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,...

Үндэсний мэдээ

ХХААХҮ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

🌎Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн...

Үндэсний мэдээ

ХОНИНЫ ЦЭЦГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

💉Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөгөөт дархлаажуулалтыг 2025 оны 09...