Эхлэл Үндэсний мэдээ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ /2025.01.27-01.31/
Үндэсний мэдээ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ /2025.01.27-01.31/

Хуваалцах
Хуваалцах


✅️Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар, Байнгын хорооны гишүүн Д.Бум-Очир, М.Бадамсүрэн, Д.Энхтуяа, Б.Уянга, Д.Батбаяр, Г.Очирбат нар Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

✅️Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх шийдвэр гарлаа. Аяныг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Э.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

✅️Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан Лаос Улсын Вьентьян хотноо боллоо. Хоёр орны Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Лаос улсаар дамжуулан Зүүн өмнөд Азийн орнуудын экспорт, импортыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

✅️Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбар дундын стратеги төлөвлөгөө болон салбарын бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнгийн уулзалт болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагын жендэрийн асуудал хариуцсан албан хаагчид оролцлоо.

✅️Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК “Хүнсний хувьсгал” болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-4″аяныг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор 3000 тонн бордоо нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

✅️Монгол Улсын зөгийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн удирдагч Акиёо Нишияама, төслийн ажилтан Майко Мори, Д.Ууганбаяр нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Батхүү хүлээн авч уулзлаа. Төслийн багийнхан BeeDep-3 буюу “Зах зээлийн баримжаатай зөгийн аж ахуйг хөгжүүлэх” төслийг 2025-2027 онд хэрэгжүүлнэ.

✅️ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян эхэлсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймагт яамны холбогдох газрын дарга нарын хамт хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөлтэй уулзаж, аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн чиглэлийн талаар санал солилцлоо.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Үндэсний мэдээ

ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг махны үйлдвэр, усалгаатай тариалан төслийн үйл явцтай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,...

Үндэсний мэдээ

ХХААХҮ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

🌎Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн...

Үндэсний мэдээ

ХОНИНЫ ЦЭЦГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

💉Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөгөөт дархлаажуулалтыг 2025 оны 09...