Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн анхны хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанаар дараах
асуудлыг хэлэлцэж, илтгэгч нарын мэдээлэл, мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн асуумж, саналыг тусган шийдвэрийг баталгаажууллаа. Үүнд;
Халдварт өвчний дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөөний төсөл,
Мал, амьтны гоц халдварт өвчний дархлаажуулалтын хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөөний төсөл,
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний 2024 оны тандалтын дүн,
Мал, амьтны гоц халдварт, шимэгчтэх өвчний 2025 оны тандалтын төлөвлөгөөний төсөл






Сэтгэгдэл үлдээх