Эхлэл Үндэсний мэдээ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Үндэсний мэдээ

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Засгийн газрын бүсчилсэн хөгжил, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, орон сууцжуулах бодлогын хүрээнд “Тайж Групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Матриц Нарны Мандал” ХХК 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Тайж Групп” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ганпүрэв нар 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурав.

“Тайж Групп” ХХК нь төслийн хүрээнд орон сууцны хорооллоос гадна 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, хүнсний зах, агуулах бүхий худалдааны төв барихаар төлөвлөж байна. Мөн ногоон барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүчний технологийг нутагшуулах замаар байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдэл бүхий “Улаанбаатар” орон сууцны хорооллыг байгуулахаар зорьж байгаа юм.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Үндэсний мэдээ

ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг махны үйлдвэр, усалгаатай тариалан төслийн үйл явцтай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,...

Үндэсний мэдээ

ХХААХҮ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

🌎Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн...

Үндэсний мэдээ

ХОНИНЫ ЦЭЦГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

💉Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөгөөт дархлаажуулалтыг 2025 оны 09...