
Монголын ноолуурын салбарын хөгжилд хамгийн чухал зүйл бол түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, дэлхийн стандартад нийцсэн үйлдвэрлэл бий болгох явдал юм. Үүний тулд малчдыг чадавхжуулж, шинэ дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлага гарч байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг дэмжих “Цагаан алт платформ” нь малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чанарыг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежмент, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэх замаар дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болно гэж харж байна.







Сэтгэгдэл үлдээх