Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинат ХК-ийн удирдлагууд оролцож, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, цаашдын зорилго, зорилтоо хэлэлцэж байна.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр оролцож Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг танилцуулж, “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт”, “Хоршоолох хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэхэд мал эмнэлгийн салбарын үүрэг оролцоо нэн чухал болохыг тодорхойлоод, мал эмнэлгийн салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөг 2024 оны 4 сард багтаан танилцуулах чиглэлийг МЭЕГ-ын удирдлагуудад үүрэг болголоо.
Зөвлөгөөнийг нээж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын 2025 оны хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдэл, тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх чухал шаардлагатай юм.

Зөвлөгөөний үеэр малын эм, тэжээлийн нэмэлтийн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа эрхэлдэг 14 аж ахуйн нэгжийг оролцуулан мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа.







Сэтгэгдэл үлдээх