Эхлэл Олон улс ОХУ-ын “Эконива” компанийн төлөөлөлтэй уулзлаа
Олон улс

ОХУ-ын “Эконива” компанийн төлөөлөлтэй уулзлаа

Хуваалцах
Хуваалцах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ ОХУ-ын “Эконива” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд газар тариалангийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

“Эконива” ХХК нь ОХУ-ын 13 бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг, 632.4 мянган га тариалангийн талбай, 116.5 мянган саалийн үнээтэй, хоногт 3700 тонн сүү үйлдвэрлэх хүчин чадал бүхий үндэсний хэмжээний томоохон компани юм. Мөн улаанбуудай, арвай, хошуу будаа, шар буурцаг, вандуй, сэвэг зарам, маалинга, царгас зэрэг таримлын үр үржүүлдэгээрээ онцлогтой.

ГТБХЗГ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV аян”, Монгол Улсын газар тариалангийн бодлого, хууль эрх зүйн орчин, цаашдын зорилтын талаар танилцуулж, сорт сорилт, селекци, техник, технологийн чиглэлээр туршлага судалж, хамтран ажиллах боломжтой талаар танилцуулав.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Олон улс

“Монгол-Хятадын V экспо” эхэллээ

“Монгол-Хятадын V экспо” БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотноо...

Олон улс

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлалын...

Олон улс

Монгол Улсын ХХААХҮЯ, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Санамж бичигт тусгаснаар хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа...