Эхлэл Нийгэм БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ТАРХВАР ЗҮЙН СИСТЕМИЙН ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Нийгэм

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ТАРХВАР ЗҮЙН СИСТЕМИЙН ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Бог малын мялзан өвчнийг устгах үйл ажиллагааны чиглэлээр бүсийн уулзалт, хурлыг манай улс зохион байгуулж байна.

✅Хуралд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын БНФранц улсын Парис хотноо байрлах төвийн төлөөлөгчид, НҮБ-ийн ХХААБ-ийн төлөөлөгчид, Бог малын мялзангийн олон улсын лавлагаа лаборатори Франц улсын CIRAD-ын төлөөлөл, БНХАУ, ОХУ, Казакстан, Узбезстан, Гүрж, Киргизстан, Тажикстан, Туркменстан болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд азийн бүсийн газрын төлөөлөгчид оролцож байна.

✅Бог малын мялзан өвчнийг Дэлхийн Хэмжээнд Хянах, Устгах Стратеги нь 2015 онд батлагдсан бөгөөд 2030 он гэхэд Бог малын мялзан өвчнийг бүрэн устгах, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, бог малд нөлөөлөх бусад халдварт өвчний нөлөөг бууруулах зорилтыг тавьсан.

✅Монгол Улсын Засгийн газар Бог малын мялзан өвчнийг 2030 он гэхэд устгах зорилт бүхий энэхүү Дэлхийн хөтөлбөрийг бүрэн дэмжин ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улс болон хөрш орнуудад бүртгэгдсэн дэгдэлтүүд нь энэ өвчнийг устгахын тулд уялдаа холбоотой арга хэмжээ авах, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх, хил дамнасан хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

✅Дэлхийн хэмжээнд Бог малын мялзан өвчнийг устгах хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд нэвтрүүлсэн тархвар зүйн системийн (эписистемийн) чиг хандлага нь Бог малын мялзан өвчнийг тархалтад нөлөөлж буй олон хүчин зүйлийг нэгтгэн авч үзэх замаар өвчнийг хянах, устгах стратегийг сайжруулах үр дүнтэй арга зам болох юм.

🇲🇳Энэхүү уулзалт, хурлыг Монгол улсад зохион байгуулсанаар бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандарт, заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаагаа хөрш зэргэлдээ орнуудад дэлгэрэнгүй танилцуулж, экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

ЭРҮҮЛ МАЛ- ЭРҮҮЛ АМЬДРАЛ 🥩🥓🍗

👩‍⚕️👨‍⚕️МАЛЫН ЭМЧ БА ТАРХВАР ЗҮЙЧ

Нийгэм

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГАРАЛТ, ТАРХАЛТ БУУРЧЭЭ

🔬🧪Малын гоц халдварт өвчний гаралт, тархалт буурч, өнөөдрийн байдлаар гоц халдварт өвчнөөр...

Нийгэм

Үхэр үржүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байна.

Мал аж ахуйн салбар, тэр дундаа үхэр үржүүлж буй иргэн, аж ахуйн...

Нийгэм

ОРОЛЦООНЫ ЭПИДЕМИОЛОГИ

🧬🔬🧪🩺ТАНДАЛТ НЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА