Эхлэл Бусад ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН МАЛЫН ЭМЧ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Бусад

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН МАЛЫН ЭМЧ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Зөвлөгөөнд 19 сумын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Монголын Үндэсний Мал эмнэлгийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, Эм ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Тус зөвлөгөөн нь 2025 оны 04 дүгээр сарын 10,11-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

☑️Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг оролцож аймгийн Мал эмнэлгийн салбарын мал эмнэлгийн үйлчилгээний норматив зардал батлах тухай төсөлд нөлөөллийн шинжилгээ хийгдэж байгаа талаар танилцуулж, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг аймаг, орон нутгаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

✅Зөвлөгөөнийг нээж Мал эмнэлгийн газрын дарга А.Нямдаваа “Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө”, Мал эмнэлгийн салбарын 2025 оны хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдэлийн талаар санал солилцсон юм.

📝📖Сумдын МЭТ, МЭҮНэгжийн эмч, мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтыг Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн алба, Лабораторийн алба, Захиргаа, санхүүгийн албаны албан хаагчид зохион байгуулсан.

👩🏻‍💻🧑🏻‍💻Мөн МЭЕГазрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Тархвар зүй, мэдээлэл судалгаа, статистикийн газрын дарга Т.Балжинням нар цахимаар зөвлөгөөнд оролцож 2024 онд Мал эмнэлгийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажилууд, тархвар зүйн судалгаанд анхаарах асуудал, бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн.

💊💉Зөвлөгөөнд малын эм, тэжээлийн худалдаа эрхэлдэг, 3 аж ахуйн нэгж оролцон мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл,бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

✍🏻✍🏻19 сумын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулж, 52 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулж, Мал эмнэлгийн тасгийн дарга нарт зөөврийн компьютерыг гардууллаа.

👏🏻👏🏻Мөн энэ үеэр Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтад бусад сумдаа манлайлан идэвхи санаачлага гарган ажилласан Сант сумын МЭТ, МЭҮНэгжийн эмч нарыг Мал эмнэлгийн газрын даргын “Жуух бичиг”-ээр шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Бусад

МАЛ УГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Мал...

Бусад

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан...