Эхлэл Бусад БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.
Бусад

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хуваалцах
Хуваалцах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08-00-02/07 тоот “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд “Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадам”, “Арвагар хээр Horse festival”, Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, “Өндөр гэгээн-Даншиг наадам”-аар хүнс худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Хүнс хөдөө аж ахуйн газар”, “Эрүүл мэндийн газар”, “Арвайхээр сумын Засаг даргын газар”-ын улсын байцаагч нартай хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

✅Баяр наадмын өдрүүдэд нийт 334 объектыг хамруулан, хүнсэнд хэрэглэж буй мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн нь нэгдсэн системд бүртгэлтэй, баталгаажсан мал эмнэлгийн гэрчилгээтэй, чанар аюулгүй байдал, баталгаажилтын бичиг баримттай эсэх, тээвэрлэлт, хадгалалтын горим, түүхий эд бүтээгдэхүүний температурын хяналт тавьж, хоол хүнсээр дамжих өвчин, хордлого халдвараас урьдчилан сэргийлж ажиллалаа.

✅Шалгалтаар 580 зөрчил илрүүлж, 348 зөрчил буюу 60 хувийг газар дээр нь арилгуулан ажилласан. Хуушуурын мах амталж муудсан 2 нэр төрлийн мах буюу 5 иргэний нийт 41.5 кг махыг дотоод хяналтаар нь газар дээр нь устгуулсан. 1 иргэний муудсан, хадгалалтыг горим алдагдсан байсан шинэ ногооны салаат 1 кг, төмсний салаат 2 кг-г илрүүлж тус газрын дотоод хяналтаар нь газар дээр нь устгал хийлгүүлж ажилласан.

✅Түүвэрчилсэн аргаар лабораторид 53 аж ахуйн нэгж, иргэний 6 нэр төрлийн 53 дээж авч, дунджаар 4-5 үзүүлэлтээр дээжид шинжилгээ хийлгүүлэхэд 52 дээж нь хүнсний аюулгүй байдлын чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага хангаж байсан.

Хяналт шалгалтын явцад газар дээр нь махны Ph тодорхойлох багажаар 68 хуушуурын маханд шинэлэг байдал тодорхойлох шинжилгээ хийхэд 4.5-5.7 хооронд Рh зөвшөөрөгдөх хэмжээнд шаардлага хангасан, мөн 24 сүү, ааруул айраг цагаан идээнд шинжилгээ хийж шаардлага хангасан зөвшөөрөгдөх хэмжээ буюу хүнсний чанарын аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангаж байна.

✅Шалгалтын явцад зөрчил дутагдал гаргасан 1 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 1000 нэгжээр торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулан ажилласан.

✅Улсын тэмдэглэлт баяр наадам, ойн арга баяр наадмын үеэр үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 08-26-02/040/09 дугаарт улсын байцаагч нарын хамтарсан зөвлөмж болон бусад хүнсний аюулгүй байдлын хангах тухай 4 нэр төрлийн гарын авлагыг нийт 350 хүнд тараан өгч ажилласан.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Бусад

МАЛ УГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Мал...