2025 оны 3-р сарын 25-нд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир БНСУ-ын Чуннам Үндэсний Их Сургуулийн Мал эмнэлгийн сургуульд томилолтоор ажиллаж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ![]()

Томилолтын үр дүнд:
3+2 хөтөлбөр хэрэгжүүлэх (3 жил ХААИС-д, 2 жил CNU-д)
Бакалавр, магистрын оюутан солилцоо
Танилцах дадлага зохион байгуулах
Багш, судлаачдын хамтарсан судалгааг эхлүүлэх тохиролцоонд хүрлээ.
Цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2025 оны 6-р сарын 25-нд Чуннам ҮИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн захирал Ju-Young Jung болон 15 профессор манай сургуульд айлчилж, хамтарсан семинар зохион байгуулна.
Семинарын үеэр:
Ахисан түвшний сургалтад элсэлт авах,
БНСУ-ын тэтгэлгийн боломжуудыг танилцуулах үйл ажиллагаа болно.
Монгол-Солонгосын мал эмнэлгийн боловсрол, судалгааны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна







Сэтгэгдэл үлдээх