
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 08-00-03/13 дугаарт удирдамжийн дагуу Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа мал, амьтны эмийн санд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2025 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтыг холбогдох хяналтын хуудсаар шалгахад нийт 105 зөрчил илрүүлэн, 38 зөрчил буюу 36%-ийг газар дээр нь арилгуулсан.

Илэрсэн зөрчлийг арилгуулхаар 5 газарт 67 заалттай хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1 дүгнэлт гарган, 1 аж ахуй нэгжид торгуулийн арга хэмжээ авч ноогдуулан ажиллалаа.







Сэтгэгдэл үлдээх