Эхлэл Бусад ДЭМБ, ДМАЭМБ, НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилт болон бичил биетний эсрэг эмийн хэрэглээг Нэг Эрүүл Мэнд аргачлалаар зохицуулах нь” төсөлийн сургалт Орхон аймаг Мал Эмнэлгийн Газар-ын Лабораторид 2025 оны 6 дугаар сарын 4-7 -ны өдрүүдийн хооронд онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдаж байна.
Бусад

ДЭМБ, ДМАЭМБ, НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилт болон бичил биетний эсрэг эмийн хэрэглээг Нэг Эрүүл Мэнд аргачлалаар зохицуулах нь” төсөлийн сургалт Орхон аймаг Мал Эмнэлгийн Газар-ын Лабораторид 2025 оны 6 дугаар сарын 4-7 -ны өдрүүдийн хооронд онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдаж байна.

Хуваалцах
Хуваалцах

Тус сургалтад хүн, мал эмнэлэг, хүнсний салбарын лабораториуд хамрагдаж байна.

✅Сургалтын зорилго нь:

• Бичил биетний тэсвэржилтийн талаар онолын мэдлэг олгож, олон улсын байдал чиг хандлагын мэдээлэл өгөх

• Орон нутгийн хүн, мал эмнэлэг, хүнсний салбарын лабораториудад бичил биетний тэсвэржилтийг үнэн зөв илрүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн антиобиотикт мэдрэг чанарын шинжилгээний ур чадварыг сайжруулах

• Орон нутгийн лабораториудын салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ББТ-ийн тандалтын мэдээлэл солилцох талаар ярилцах

• Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдийг сургагч багшаар дадлагажуулах

• ББТэсвэржилт илрүүлэх АМЧанарын шинжилгээний цуврал стандарт боловсруулахын тулд орон нутгийн лабораторийн нөхцөл байдал, мэргэжилтнүүдийн одоогийн ур чадварыг ажиглан шинжлэх

✅Сургалтаас хүлээгдэж буй үр дүн:

• Бичил биетний тэсвэржилтийн талаар онолын мэдлэг олгож, олон улсын байдал чиг хандлагын мэдээлэл өгсөн байна.

• Орон нутгийн хүн, мал эмнэлэг, хүнсний салбарын лабораториудад бичил биетний тэсвэржилтийг үнэн зөв илрүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн антиобиотикт мэдрэг чанарын шинжилгээний ур чадварын сургалтыг зохион байгуулсан байна.

• Орон нутгийн лабораториудын салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ББТ-ийн тандалтын мэдээлэл солилцох талаар ярилцаж цаашдын хууль эрх зүй, дүрэм журамд тусгах саналыг авсан байна.

• Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдийг сургагч багшаар дадлагажуулсан байна.

• ББТэсвэржилт илрүүлэх АМЧанарын шинжилгээний цуврал стандарт боловсруулахын тулд орон нутгийн лабораторийн нөхцөл байдал, мэргэжилтнүүдийн одоогийн ур чадварыг ажиглан стандарт боловсруулахад тусгана.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Бусад

МАЛ УГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Мал...

Бусад

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан...