Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын (WOAH) Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж, Зүүн Азийн Малын ерөнхий эмч нарын форумын гишүүд “Нэг Эрүүл Мэнд”-ийн зарчмын хүрээнд мэдээлэл солилцож байна.
Уулзалтаар Зүүн Азийн улс орнууд дахь хил дамнасан амьтны өвчний (TADs) тархалтын өнөөгийн нөхцөл байдал, тархвар судлал, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэлэлцэх, хил дамнасан өвчний эсрэг нэгдсэн стратеги, зохицуулалттай арга хэмжээний эрх зүйн баримт бичгийг боловсруулах боломжийг тодорхойлох, форумын гишүүдийн хамтын ажиллагаа, сүлжээг бэхжүүлэхэд чиглэж байна.

Уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Малын Ерөнхий эмч доктор А.Нарантуяа оролцож, “Нэг Эрүүл Мэнд”-ийн хүрээнд зооноз өвчин, бичил биетний тэсвэржилт (AMR), мал эмнэлгийн салбарын хүний нөөц (VF), Мал эмнэлгийн үйл ажиллагааны гүйцэтгэл (PVS)-ийн өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор В.Батбаатар, Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Н.Жавхлан нар шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин, шувууны томуу, гахайд зонхилон тохиолддог халдварт өвчний талаар болон лабораторийн оношилгооны чадавхийн талаар тус тус илтгэл хэлэлцүүлж байна.







Сэтгэгдэл үлдээх