Эхлэл Нийгэм МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийгэм

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хуваалцах
Хуваалцах

✅Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар 2025 оны удирдах ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 03 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

📍Зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч Доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын 2025 оны зорилтыг дэвшүүлж, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл бармтлалд нийцүүлэн мал эмнэлгийн салбарыг 2025-2028 хөгжүүлэх бүс бүрийг хөгжлийн стратегиа танилцууллаа.

✅Зөвлөгөөний үеэр мал эмнэлгийн салбарын 2024 онд хэрэгжүүлсэн мал эмнэлгийн арга хэмжээний үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцэж аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын 2024 онд дэвшүүлсэн зорилт, онцлох арга хэмжээ, үр дүн, тухай орон нутгийн мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, чадавхжуулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг харгалзан оны шилдэгүүдээ шалгарууллаа.

✅Мал эмнэлгийн салбарыг манлайлан ажиллаж, 2024 онд тэргүүн байрыг Архангай, дэд байрыг Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар, гутгаар байрыг Орхон, Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газар тус тус эзэллээ.

✅Ерөнхий малын эмч А.Нарантуяа дээрх амжилтыг бататган бүс нутгийнхаа мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон олон улсад малын халдварт өвчнөөс эрүүл статустай болохыг баталгаажуулан хүлээн зөвшөөрүүлж, экспортыг нэмэгдүүлэн нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулахад Мал эмнэлгийн алба, төв орон нутгийн Мал эмнэлгийн байгууллагуудыг удирдаж байгаа Мал эмнэлгийн газрын дарга нарын үүрэг оролцоо нэн чухлыг онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

ЭРҮҮЛ МАЛ- ЭРҮҮЛ АМЬДРАЛ 🥩🥓🍗

👩‍⚕️👨‍⚕️МАЛЫН ЭМЧ БА ТАРХВАР ЗҮЙЧ

Нийгэм

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГАРАЛТ, ТАРХАЛТ БУУРЧЭЭ

🔬🧪Малын гоц халдварт өвчний гаралт, тархалт буурч, өнөөдрийн байдлаар гоц халдварт өвчнөөр...

Нийгэм

Үхэр үржүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байна.

Мал аж ахуйн салбар, тэр дундаа үхэр үржүүлж буй иргэн, аж ахуйн...

Нийгэм

ОРОЛЦООНЫ ЭПИДЕМИОЛОГИ

🧬🔬🧪🩺ТАНДАЛТ НЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА