Эхлэл Бусад МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ДҮГНЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Бусад

МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ДҮГНЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хуваалцах
Хуваалцах

🌍Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийн хүрээнд Малын эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэх

Чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцэн дүгнэх уулзалт боллоо.

✍️Уулзалтад Төслийн багийн ахлагч, ахлах эдийн засагч Ситарамачандра Махиражу ахлуулсан Дэлхийн банкны ажлын хэсгийн төлөөлөгчид оролцлоо.

📍Төслийн хүрээнд мал эмнэлгийн салбарт мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх стратеги төлөвлөгөөг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, үндэсний болон орон нутгийн лабораторийн үйл ажиллагааг сайжруулах замаар халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлэх, мал эмнэлгийн байгууллагын шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц ажлуудыг хэрэгжүүлсэн. Үүнд

✅Хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, нэн ялангуяа шүлхий өвчинтэй тэмцэх чадавхыг сайжруулах

✅Мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, шинжилгээний чадавхыг олон улсын жишигт нийцүүлэх

✅Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээд төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын тогтолцоог бэхжүүлэх

✅Мал эмнэлгийн салбарын цахим үйлчилгээг сайжруулах

📜Цаашид МАА-н ЭЗЭН төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхэд мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Бусад

МАЛ УГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Мал...

Бусад

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан...