Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Дорнод аймгийн Цагаан овоо суманд мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Цагаан овоо суманд ажиллаж буй ажлын хэсгийн үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээ, стандартыг хэрхэн мөрдүүлж ажиллаж байгаатай танилцаж мэргэжил аргазүйн зөвлөгөө чиглэл өгч ажиллаа.
Мөн үеэр Цагаан-Овоо сумын засаг даргатай уулзаж улсын хэмжээнд мал амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажлууд, дархлаажуулалтыг зохион байгуулахад сум, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцогч талуудын дэмжлэг, туслалцаа чухал ач холбогдолтойг онцоллоо.






Сэтгэгдэл үлдээх