Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мал эмнэлгийн салбарын бодлого, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн газар болон лабораторийн барилга, мал, амьтны өвчний оношилгоо, шинжилгээ, тандалтын ажлын гүйцэтгэл, оношлуур, эм урвалжийн бэлэн байдал, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудалтай танилцаж, мэдээлэл солилцон, мэргэжил аргазүйн, зөвлөмж чиглэл өгч ажиллаа.
Мөн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад анхаарч дэмжиж ажиллахаа ерөнхий малын эмч хэлсэн үгэндээ онцоллоо.
Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар 2023 онд Мал эмнэлгийн лабораторийн барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн малын өвчинтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлж, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийгдэж байгаа бөгөөд тус аймгийн дархлаажуулалт 46%-тай явагдаж байна.







Сэтгэгдэл үлдээх