Малчдад зориулсан сургалтыг Сүмбэр, Баянтал, Шивээговь суманд 3 ажлын хэсэг гаргаж зохион байгуулсан ба нийт 211 малчин өрхөд биечлэн очиж мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл, зөвлөмж, арга зүй өгч 1266ш
гарын авлага, 100ш анхан шатны мэдээлэл-тусламжийн багц олгов.
Мөн малчин өрхийн малын эмийн санд үзлэг хийж ашиглалтын хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсан, задлаад удсан, гэмтэл, бохирдол үүссэн эм, тариаг хураан авч устгал хийлээ.







Сэтгэгдэл үлдээх