Сургалтаар:
-Хурдан морины хөлийн өвчнийг эмнэлзүйн болоод лабораторийн шинжилгээгээр оношлох, эмчилгээний сүүлийн үеийн аргууд
– Утлага хийх аппараттай ажиллах, аппарат угсрах, өвчний эмгэг жам, шинж тэмдэг, оношийг үндэслэн утах эмээ сонгох, эмийн тун хэмжээ, утах хугацааг тогтоох.
– Цусны эсүүд болон биохимийн шинжилгээ хийх багажны танилцуулга, цус авч шинжлэх аппаратанд суурьлуулах арга зүй, шинжилгээний дүнг уншиж, онош тогтоох, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах
– ЭХО аппараттай хэрхэн ажиллах, гүүний хээлийг хэрхэн тодорхойлох зэргийг МУ-ын малын гавьяат эмч, доктор профессор Д.Оргил, Атар-Ирээдүй ХХК-ны зөвлөх малын эмч С.Болдбаатар, Баянхонгор аймгийн мал зүйч Э.Бумбаяр нар онол, практик хослуулж зохион байгуулан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малын эмч нар оролцов.

Мөн энэ үеэр 2024 онд нийлүүлэгдсэн ЭХО аппаратуудыг сумдад хүлээлгэн өглөө.







Сэтгэгдэл үлдээх