Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн ерөнхий чуулган Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгууллагдлаа.

Чуулганыг нээж тус байгууллагын ерөнхийлөгч доктор Сузана Помбо, ерөнхий захирал доктор Эммануэль Союберан, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Бүгд Найрамдах Танзани Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар үг хэллээ.
Монгол Улсаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын ерөнхий малын эмч доктор А.Нарантуяа, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Т.Мөнхтөр болон Мал эмнэлгийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл оролцлоо.
Ерөнхий чуулганд 183 гишүүн орны ерөнхий малын эмч нар болон албаны бусад төлөөлөл оролцож, “Мал амьтны вакцин болон дархлаажуулалт” сэдвийн хүрээнд дэлхий дахины мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, цаашид хэрхэн сайжруулахаар хэлэлцэж байна.
Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Оманы Султант Улс, Кувейт Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ерөнхий малын эмч болон албаны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Мөн Бүгд Найрамдах Турк Улс, Мексик Улс, Норвегийн Хаант Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Щвейцарь Улсын мал эмнэлгийн албатай мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортын мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний нөхцөл, шаардлагыг тохиролцож, Бүгд Найрамдах Литва Улстай “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг тус тус гарын үсэг зурж баталгаажууллаа.








Сэтгэгдэл үлдээх