Эхлэл Бусад МОНГОЛ УЛС ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСАД БАТАЛГААЖУУЛЛАА
Бусад

МОНГОЛ УЛС ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСАД БАТАЛГААЖУУЛЛАА

Хуваалцах
Хуваалцах

🇫🇷Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хяналтын хөтөлбөрийг батламжилж гэрчилгээ гардууллаа.

Энэхүү хөтөлбөрийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага баталгаажуулсан нь манай улсын хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчний хяналт зэрэг нь олон улсын стандартын дагуу явагдаж буйг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм

Ингэснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад жил бүр тайлагнаж, цаашдаа шүлхий өвчингүй тайван улс болох зорилт тавин ажиллаж байна.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Бусад

МАЛ УГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Мал...

Бусад

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан...