Эхлэл Бусад Кодексын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
Бусад

Кодексын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Хуваалцах
Хуваалцах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран Кодексын үндэсний зөвлөлийн хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хуралдаанаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд Кодексын стандарт чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэв.

Монгол Улсын үндэсний онцлог бүтээгдэхүүн болох чацарганы тос, ингэний сүүний стандартыг анх удаа олон улсын түвшинд батлуулах явцыг танилцууллаа. Уг хоёр бүтээгдэхүүний хувьд Кодексын стандартын төсөл боловсруулагдаж, холбогдох судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэж байна. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх чухал алхам болохыг талууд онцлон тэмдэглэлээ.

Кодексын үндэсний зөвлөл нь хүнсний аюулгүй байдал, чанарын асуудлаар олон улсын жишигт нийцсэн бодлого, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн чиглэл, зөвлөмж өгдөг үндэсний хэмжээний зөвлөл бөгөөд энэхүү хуралдаан нь уг чиг үүргээ хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болсон юм.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Бусад

МАЛ УГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Мал...

Бусад

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан...