Эхлэл Бусад ШИМЭГЧТЭХ ӨВЧНИЙ ТАНДАН СУДАЛГАА
Бусад

ШИМЭГЧТЭХ ӨВЧНИЙ ТАНДАН СУДАЛГАА

Хуваалцах
Хуваалцах

✍️Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, шимэгчтэх зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүс нутгийн биологийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “ХОНГОР-2025” төслийг Дархан-Уул аймгийн Хонгор суманд хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд мал сүргийг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх, халдвар авсан малыг оношлон эмчлэх, бүс нутгийн хэмжээнд олон улсын стандартад нийцсэн оношилгооны арга зүйг нэвтрүүлэн халдварлалтын түвшин, шимэгч хорхойн төрөл зүйлийг тодорхойлох хээрийн судалгааны ажлыг эхлүүлээд байна. Үүний үр дүнд цаашдын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэн хариу арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Мөн малчид, мал бүхий иргэдэд зориулсан сургалт, мэдээллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, шимэгчтэх өвчнөөс сэргийлэх зөвлөмж, мэдлэг мэдээллийг түгээх ажлыг хэрэгжүүлэх юм. Энэ нь зөвхөн малын эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой.

Цаашид судалгаа, оношилгооны үр дүнд үндэслэн эмчилгээний арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэх, ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Хуваалцах

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Төсөөтэй нийтлэлүүд
Бусад

МАЛ УГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Мал эмнэлгийн практикт малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Мал...

Бусад

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан...